Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороо шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны хоёрдугаар сарын 18-ны 20 цагаас
2026 оны хоёрдугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, Говь-Алтайн нуруу, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 15-17 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 19-21 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 20-22 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2026 оны хоёрдугаар сарын 20-ноос 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө -25-30 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.