Шууд Chart

МУИС-ийн “Шилдэг багш” нар тодорлоо

2014-10-06 15:46:15

МУИС-ийн захиргаа “Багш нарын баярын өдөр”-т зориулан багш эрдэмтдийн оюуны үнэлгээг дээшлүүлэх, сургалт, судалгааны ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг жил бүр зохион явуулдаг уламжлалтай.

Энэ хичээлийн жилд “Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш”-аар сурах бичиг, гарын авлага, лекцийн хичээлийн үзүүлэн, өөрийн удирдаж байгаа судалгааны сэдэв, захиалгат болон гэрээт эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн зэрэг үзүүлэлтээрээ Байгалийн ухааны салбараас ХШУИС, Мэдээлэл, Компьютерийн ухааны тэнхимийн багш доктор, профессор Д.Гармаа, Нийгэм хүмүүнлэгийн  ухааны салбараас  доктор Л.Наранчимэг нар тодорлоо.
 
Түүнчлэн Шилдэг залуу багш”-аар сургалт, судалгааны ажлын гол үзүүлэлт, мэргэжил, гадаад хэл, мэдээлэл технологийн мэдлэгээ дээшлүүлэх талаар олсон амжилт,  сургалтын дэвшилтэт тэргүүний арга барил эзэмших, сургах ур чадвараа дээшлүүлэх талаар хийсэн ажил, эрдэм шинжилгээний ажлын тодорхой чиглэл сонгон ажиллаж үр дүнд хүрч байгаа байдал зэрэг үзүүлэлтээр Байгалийн ухааны салбараас доктор Ц.Соёл-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбараас магистр Б.Атарцэцэг нар оноогоор тэргүүлж шалгарсан байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

МУИС-ийн “Шилдэг багш” нар тодорлоо  
Үзсэн: 1421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй