Шууд Chart

Хүүхдийн кино уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болно

2026-02-22 09:08:19

Кино урлагийн зөвлөлөөс хүүхдийн кино уран бүтээлчдийг хамарсан чөлөөт уулзалтыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ. 

Хүүхдийн кино уран бүтээлчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, санал бодлоо солилцож, Ерөнхий боловсролын сургуулийн орчинд түгээгдэх боломжтой хүүхдийн насны ангилалд тохирох кино уран бүтээлийн жагсаалт гаргах болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн санал авах юм байна. 

Уулзалтад хүүхдийн кино уран бүтээлчид, салбарын төлөөлөгчид оролцох бөгөөд бүртгэл хоёрдугаар сарын 24-ний 12:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлөөс мэдээллээ. 


Хүүхдийн кино уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болно  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй