Шууд Chart

Хүмүүжигчид ном уншиж, ялын хоногоо бууруулах эрх эдэлнэ

2014-10-06 16:12:20

Монголын залуучуудын холбоо, ШШГЕГ-тай хамтран ирэх арванхоёрдугаар сараас эхлэн,  “Номоор нээе” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, хорих ангид хүмүүжигч нэг ном уншсанаар эдлэх ялаасаа тав хоногийг хасуулах эрх эдлэх ба  нэг сард хоёр ном уншиж, нийт 10 хоногоор эдлэх ялын хоногоо бууруулах боломжийг бүрдүүлэх аж.

Шагналын хоногийг тооцохдоо тестийн шалгалт авснаар эрхийг баталгаажуулах бөгөөд шалгалтын хариуд ШШЕГ-ын зүгээс хяналт тавин ажиллах юм.
 
Төслийг  “Нарантээл” ХХК-ийн зүгээс санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн  нэгдүгээр үе шатанд хорих 411 дүгээр хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэх  хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчийг оролцуулан нийт 340 орчим хүн 12 сарын хугацаатай хамрагдах аж.
Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харьяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаараа төсөл санаачлагчид онцлолоо.

“Номоор нээе” төсөл нь хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах, төсөлд шаардлагатай номын нэрсийг сонгон авах, шалгалтын тестийг боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах, ШШГЕГ-т албан ёсоор ном болон тестийн шалгалтын материалыг хүлээлгэн өгөх, төслийн нэгдүгээр үе шат хэрэгжиж буй хорих ангиуд дээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулснаар төсөл бүрэн хэрэгжих юм байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүмүүжигчид ном уншиж, ялын хоногоо бууруулах эрх эдэлнэ  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй