Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 хувьд цастай байна.
Үүнээс Баян-Өлгий (Сагсайн өмнөд, Булган) Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхил), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Хүдэр, Зүүнбүрэн, Сүхбаатар, Жавхлант), Дархан-Уул (Орхон, Дархан)-д 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.39 г/см3 нягттай.
Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд), Ховд (Булган), Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон), Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ), Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Сайхан, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол), Дархан-Уул (Шарынгол, Хонгор), Төв (Лүн, Заамар, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур, Эрдэнэ, Мөнгөнморьт), Өвөрхангай (Сант), Хэнтий (Баян-Адрага), Дорнод (Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна.

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хүдэрт 31-38 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
| Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна | ||
| Үзсэн: 186 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.