Шууд Chart

Их хэмжээний валютыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ

2014-10-07 09:12:23

2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуань биеэс тусдаа тээшиндээ их хэмжээний гадаад валютыг хийн, Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан хууль бус үйлдлийг Гаалийн ажилтнууд илрүүллээ.

 
Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар тус гадаадын иргэний тээшинд эрсдэл тооцон, мэргэжлийн ур чадвар гарган нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд хар өнгийн чемоданд сэжиг бүхий эд зүйл байгаа нь тогтоогдсон байна.
 
Биет үзлэг шалгалтыг хөндлөнгийн гэрч болон сэжигтэн этгээдийг байлцуулан хийхэд бараан өнгийн гялгар уутанд савласан БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юань 100-тын дэвсгэртээр 4300 ширхэг буюу нийт 430000 юань илэрчээ. 
 
Энэ нь өнөөдрийн ханшаар 129000000 төгрөг болж байгаа бөгөөд гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд холбогдсон дээрх гадаад валютийг улсын орлого болгон хурааж, буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэлээ.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Их хэмжээний валютыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ  
Үзсэн: 3322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-07 11:35
ooh yasan goyoiin nadaa jaahaniig ugchil du zgr huraaj avlaa ge biz de zgr oldson olziig oluulaa huvaaya l da nadaa l da tehu guijiina
49.0.130.xxx [49.0.130.xxx] 2014-10-07 11:16
авлига авах дуртаи новшнуудад зориулагдсан мөнгө биз ЭНЭ МӨНГИИГ МОНГОЛЫН ИРЭЭДҮИ БОЛСОН ХҮҮХДҮҮДИИН ЭХ ОРНОО ХАМГААЛАХ СУРГАЛТАНД ЗОРИУЛЖ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭИ
103.242.47.xxx [103.242.47.xxx] 2014-10-07 09:57
ileruulsend bayrlalaa . amjilt
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2014-10-07 09:56
sain baina, naad mongo chin tatvaraas zugtaasan buruu gariin um l baigaa, ulsiin orlogo bolgoh n zov

Бидэнтэй нэгдээрэй