Шууд Chart

Нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см байна

2026-02-27 10:32:50

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байна.

Жишээлбэл, Халх гол, Мэнэнгийн тал, Туул, Шишхэд, Хэрлэн, Увс нуур-Тэс гол, Орхон, Хануй, Умард говь, Хяргас нуур-Завхан гол, Хараа, Онги, Идэр, Таац зэрэг голуудын сав газрын 80-95 хувь нь цастай байгаа бөгөөд цасан дахь усны нөөц нь дунджаар 8.5 шоо.км.

Улз гол-Хөх нуур, Чулуут, Үенч, Бодонч, Хар нуур-Ховд гол, Сэлэнгэ мөрөн, Онон, Бөөнцагаан-Байдраг, Дэлгэрмөрөн, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын сав газрын 50-80 орчим хувь нь цастай, цасан дахь усны нөөц дунджаар 3.5 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см байна  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй