Азийн Хөгжлийн Банкны Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Гаалийн хамтын ажиллагааны хорооны 13-р уулзалт Киргиз улсын Иссикул хотод зохион байгуулагдлаа.
Уулзалтад Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийнгишүүн орон болох Афганистан, Азербайджан, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикистан, Туркменистан, АХБ, Дэлхийн гаалийн байгууллага, Япон(донор) болон Узбекстан орнуудын Гаалийн байгууллага дэд сайд, дарга зэрэг удирдах ажилтнууд, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Т.Мөнхчулуун, Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Д.Довчинсүрэн зэрэг төлөөлөгчид оролцов.
Уулзалтыг Киргиз улсын Гаалийн байгууллагын дарга Ноён Адамкул Жусунов нээж үг хэлсэн бөгөөд худалдааг хөнгөвчлөхөд Гаалийн процедур, үйл ажиллагааг хөнгөвчлөх, шинэчлэх, дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар нээлтийн үгэндээ цохон тэмдэглэсэн байна.
Мөн Дэлхийн Гаалийн Байгууллагыг төлөөлж хүрэлцэн ирсэн техникийн атташе Нарийн бичгийн даргаас ирүүлсэн захидлыг уншиж танилцуулсан бөгөөд захидалд, шинэчлэн найруулсан Киотогийн конвенцид гэрээлэгч бус ТАБНХАХ-ын гишүүн орнуудыг нэгдэн орж, бүх гишүүн орнуудыг ДГБ-аас гаргасан баримт бичгүүд болон чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэнхамгийн хялбар, үр дүнтэй, зардал хэмнэсэн дамжин өнгөрүүлэх болон хилийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай болоход чиглэсэн арга хэмжээнүүдийг авч ажиллахыг уриалсан юм.
Гишүүн орнууд гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр авч буй арга хэмжээ, хуримтлуулсан туршлага, хүндрэл, түүнийг шийдвэрлэх арга зам, санаачлагуудын талаар хэлэлцэж, нэн ялангуяа Шинэчлэн найруулсан Киотогийн конвенц, Эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын хөтөлбөр, Дамжин өнгөрүүлэх, Боомтын нэгдсэн менежмент, Бүрдүүлэлтэд шаардагдах цаг хугацааны судалгаа гэсэн чиглэлүүдээр ажлын туршлага, практикаас харилцан санал солилцлоо.
Хурлын үеэр Монгол-Хятадын гаалийн байгууллагууд хооронд харилцан солилцож буй хамтарсан манифестийн хэрэгжилт, явц байдал, үр дүнгийн талаар хэлэлцэж, манай хоёр орны хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрийг Төв Азийн бусад орнуудад туршлага болгох зорилгоор судалгаа явуулахаар тохирсон. Мөн Монгол-Хятадын хамтарсан хяналт, шалгалтын ээлжит уулзалтуудад АХБ үргэлжлүүлэн туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн.
Гаалийн хамтын ажиллагааны хорооны 14-р уулзалтыг цагаан толгойн дарааллын дагуу Монголын Гааль 2015 онд зохион байгуулах юм.
Гаалийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх уулзалтад оролцов | ||
Үзсэн: 1589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.