Жил бүрийн хоёрдугаар сарын 28-нд Мазаалай баавгайг хамгаалах өдөр тохиодог.
Говийн эзэн, дэлхийд нэн ховор мазаалайн тоо толгой 2000-аад оны эхээр 20 орчим, 2010 онд 25-30, 2020 оноос хойш 30 гаруй, сүүлийн үнэлгээгээр ойролцоогоор 40-50 орчим гэсэн тоо байна.
Өсөлт ажиглагдаж байгаа ч дэлхий дээр хамгийн цөөн тоотой баавгай хэвээр байгаа юм.
Тиймээс мазаалай баавгайг хамгаалах нь тун чухал бөгөөд зөвхөн Монголын Их Говийн дархан цаазат газрын “А” хэсэгт 20-25 мянган км² нутагт усны эх үүсвэр, баянбүрд орчимд төвлөрч амьдардаг байна.
Мазаалай баавгайг хамгаалах хүрээнд ган, зудтай жилүүдэд хиймэл усан сан, тэжээлийн цэгүүд байгуулж, камерын хяналтын арав гаруй байршилд тогтмол мониторинг хийж байна.
Судлаачид ДНХ шинжилгээ, камерын судалгаа, мөрөөр бүртгэл хийж тоо толгойг тогтоодог.
| Мазаалай баавгайг хамгаалах өдөр | ||
| Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.