Шууд Chart

Өнгөрсөн 7 хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ

2026-03-02 14:34:23

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлжээ. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 239, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 24, Өмчлөх эрхийн эсрэг 255, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 139, Бусад 23 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 97.544 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 96.881 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн  96.090 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэрлэж, 791 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2067, Танхайрах 278, Хүний биед халдах 187, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 211, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 93.077, бусад 3013 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 96 иргэнд 28.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 162 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 49 иргэнийг 7.700.000 төгрөгөөр шүүхээр торгож шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал:

Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Өвөр Монгол рестораны гадна хутга, буутай хүмүүс зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад үл таних залуучууд бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн “Б”, “Т” нарын биед нь халдаж, иргэн “Ц”-ын биед зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан түүний өмсөж явсан хувцас болон бичиг баримтыг дээрэмдэж, үргэлжилсэн үйлдлээр яллагдагч “А” иргэн “Б”-г хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон.  

Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоож, тухайн этгээдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/-д зааснаар яллагдагчаар татаж, Прокурорын байгууллагад шилжүүлжээ 


Өнгөрсөн 7 хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй