Шууд Chart

ЦАГ АГААР: Нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

2026-03-04 06:48:36

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2026 оны гуравдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэмийн дулаанаас 1 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна. 


2026 оны гуравдугаар сарын 05-наас
2026 оны гуравдугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 05-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 06-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 07-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр , 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй