Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

2026-03-05 14:53:29

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 6-11-нд ихэнх нутгаар дулаарна.


2026 оны 03-р сарын 05-ны 20 цагаас 03-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, Идэр, Эг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2026 оны 03-р сарын 07-ноос 2026 оны 03-р сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө нийт нутгаар дулаарна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн   
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй