Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн

2026-03-06 15:01:28

Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерын аюулын маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.


2026 оны 03-р сарын 06-ны 20 цагаас 03-р сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 12-14 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2026 оны 03-р сарын 08-наас 2026 оны 03-р сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 9, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн   
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй