Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-10-07 09:34:00

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин" “Өдрийн сурвалжлага” буландаа “Нарантуулын өргөтгөлийг хааснаар бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүснэ гэлээ”, “Н.Энхбаяр Солонгосын иргэн болсон уу”, “Хятадын эдийн засгийн удаашрал зэс, нүүрсний экспортод нөлөөлж болзошгүй гэв”, Д.Батцогт: Магадгүй би хоёр намаа нэгтгэх гүүр нь ч болох юм билүү" зэрэг сурвалжлага, ярилцлагуудыг онцложээ.

"Өнөөдрийн сонин" энэ удаагийн дугаартаа “Буудайн үнэ тойрсон бужигнаан”, “Газпромбанкны гар хөл болсон хуульч, зөвлөх нарын булхай”, “Талхны үнэ өсөхөд тариаланчид буруутай”, “Ларри Даймондын захиас” зэрэг мэдээллүүдийг онцлосон байна.
 
"Зууны мэдээ" сониноос “Нээлттэй Улаанбаатар авлигын эсрэг хэлэлцэж байна”, "Г.Баярсайхан: Сайдын сандал ширээ биш төмөр замаа яримаар байна", “Засгийн газрыг огцруулах арав дахь үндэслэлийг боловсруулав” зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
 
"Улс төрийн тойм" сонины тоймчийн буланд “АН-д дахиад л гомдоллогсдын арми мэндэлжээ”, "С.Оюун: Ямар сайд нартай ажиллахаа Ерөнхий сайд өөрөө л шийднэ", “Ц.Дашдоржийн далд хөрөнгө-2”, “Оюутолгой ХК тоног төхөөрөмжөө дуудлагаар худалдаж, төлөөлөгчийн газраа хаасны учир юу вэ” зэрэг нийтлэл, ярилцлагуудыг онцлосон байна.
 
"Үндэсний шуудан" сониноос “Гурилын үнэ нэмэгдэхгүй, хэрэглэгчид хохирохгүй”, "Буруу аргаар ажлаа бүтээх оролдлогыг зогсооё”, “Монгол маягийн хадны мангаа” зэрэг сурвалжлагуудыг унших боломжтой.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй