Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Найм дахь жилдээ болж буй уг барилдаанд энэ цагийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм.
Мөн уламжпал ёсоороо үзэгчдээс хагас саятан болон азтай үзэгч тус бүр хоёрыг тодруулах аж. Энэхүү барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, “Бридж” групптэй хамтран зохион байгуулдаг билээ.
“Баянзүрх хайрханы хишиг” барилдаан болно | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.