Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав өнөөдөр Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ерөнхий прокурор Рашитжан Кадировын урилгаар тус улсын нийслэл Ташкент хотыг зорилоо.
Тэрээр Ташкент хотноо энэ сарын 8-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны орнуудын Ерөнхий прокуроруудын уулзалтад оролцож ажлын айлчлал хийнэ.
Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ерөнхий Прокурорын газартай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гүйцэтгэх ажилд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга О.Чулуунбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцаа хариуцсан хяналтын прокурор Г.Ганзориг нар орсон байна.
Ерөнхий прокуроруудын уулзалтад оролцоно | ||
Үзсэн: 2175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.