Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Мансууруулах төрлийн ургамал түүж байжээ

2014-10-07 10:37:07
Error loading player: No playable sources found

Төв аймгийн нутаг дэвсгэрээс хар тамхины нэг төрөл болох каннабис төрлийн, хууль бус, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамлыг түүж байсан гурван иргэнийг өчигдөр ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчиллаа. Сэжигтэн этгээдүүд нь 1986 онд төрсөн Т, Б, Ц нар арав орчим уут буюу 10 кг хар тамхины ургамал түүж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тухайн түүсэн ургамлыг одоогоор шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөөд шинжилгээ хийлгэж буй юм байна. 

Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192,2-оор буюу “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтаар буруутган шалгаж байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэн “Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах төрлийн энэ ургамлын тархац болон судалгааг цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийсэн. Үүний хүрээнд тухайн газруудад байнга хяналт тавьж ажилладаг. Энэ хяналтын хүрээнд эдгээр хууль зөрчигчдийг илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн жил энэхүү хар тамхины ургамлыг устгах ажил нэлээд хийгдсэн. Хамгийн гол нь гурван жил дарааллан устгаж байж бүрэн устдаг болохоор цагдаагийн байгууллагаас Засгийн газар болон Хуульзүйн яаманд санал хүргүүлсэн. Удахгүй хар тамхины ургамлуудыг устгалд оруулна” гэлээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Мансууруулах төрлийн ургамал түүж байжээ  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй