Шууд Chart

Өнөөдөр “Сүүлчийн шөнө” киноны хэвлэлийн хуралтай

2014-10-07 10:45:57

Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Сүүлчийн шөнө” МУСК-ны нээлт энэ сарын 10-нд тохионо. Уг киноны зохиолыг СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар туурвижээ.

Мэргэжлийн уран бүтээлчид “Сүүлчийн шөнө” киноны гол ба туслах дүрийг бүтээсэн байна.

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, СТА О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тотохжаргал, залуу жүжигчин О.Дөлгөөн нараас бүрдсэн баг найруулагчийн шинэ уран бүтээлд оролцжээ. “Сүүлчийн шөнө” киноны хэвлэлийн бага хурал өнөөдөр 12 цаг 20 минутаас “Монгол ньюс” мэдээллийн төвд болох аж.

Н.Энхээ
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнөөдөр “Сүүлчийн шөнө” киноны хэвлэлийн хуралтай  
Үзсэн: 1545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй