Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “COPTIME 05” хурал өнөөдөр боллоо.
Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир удирдан явууллаа.
Тус хуралдаанаар:
Өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэр, үүрэг даалгаврын биелэлт дүгнэх,
COP17 бага хурлын бэлтгэл ажлын уялдаа холбоог хангах,
Холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах,
Дэд хороод болон ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх,
COP17 Бага хурлын үеэр зочид буудлуудын өрөөний хүчин чадал, үнийн зохицуулалтыг хэрхэн хийх,
Оролцогчдод зориулсан визийн хөнгөлөлт, зохицуулалт зэрэг асуудлаар дэд хороод мэдээлэл өгч, санал солилцлоо.
Хурлын төгсгөлд Дэд сайд Б.Мөнхтамир логистик, ногоон бүсийн тохижилт, үйлчилгээний зохион байгуулалт зэрэг бэлтгэл ажлуудыг эрчимжүүлэх талаар холбогдох дэд хороодод үүрэг чиглэл өглөө.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17) нь энэ оны Наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаар дэлхийн улс орнуудын төлөөллийг нэг дор нэгтгэж, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бодлого, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой юм.
Иймд Монгол Улсын Засгийн газар, БОУАӨЯ болон холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа эрчимжүүлэн ажиллаж байна.

| COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороодод чиглэл өглөө | ||
| Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.