Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай “Давхар дээл”-ээ тайлах хуулийн төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдлэх болсон.
Харин сүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга бүлгийн хуралдааны үеэр "Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байна. Би шинэ бүтэцтэй Засгийн газарт орж ажиллая" гэсэн саналыг намыхаа нөхдөд хэлсэн хэмээн зарим хэвлэл мэдээллүүд бичиж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ талаар өөрийн цахим хуудаснаа “За бас...засаглана л гэнэ шүү... гүэмөн сайхан залах юм аа” хэмээн бичиж, уг мэдээллийг няцаалаа.
Х.Баттулга: За бас... засаглана л гэнэ шүү | ||
Үзсэн: 2481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.