Шууд Chart

Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ

2026-03-17 14:47:28

“Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын алба хамтран зохион байгуулсан энэхүү хуралд холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагууд болон ШУА, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагууд, орон нутаг, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын зарцуулалтыг 2030 он хүртэл царцаасан нь зөв үү гэдгийг нягтлан үзэх, баялгийн сангуудын хуваарилалт тэгш, шударга байж чадаж байна уу, Хуримтлалын санг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн зориулалтаар зарцуулахаар зохицуулсан нь бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин авч үзэх шаардлага зүй ёсоор гарч байна” гэлээ.

Хуралд оролцогчид газрын хэвлийн баялгийн өгөөжийг айл бүрийн хаалгаар оруулахын тулд ямар бодлого баримтлах, Үндэсний баялгийн сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, ногдол ашгийг бодитой төвлөрүүлэх, баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ тэгш, шударга хүртээх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн удирдлага, менежментийг сайжруулах, хуваарилалтыг шударга болгох зэрэг өргөн хүрээнд санал хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  


Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй