Шууд Chart

Орон нутгийн замуудын хучилтын ажил үргэлжилж байна

2014-10-07 14:23:47

Шинэчлэлийн Засгийн газар, Зам, тээврийн яамнаас аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хэрэгжүүлж эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Уг ажлын хүрээнд салбарын яамны зүгээс энэ онд Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Өмнөговь аймгийн замыг ашиглалтад хүлээж авсан бөгөөд аравдугаар сардаа багтааж Хөвсгөл, Сүхбаатар аймгийн замын ажлыг дуусгахаар зам барилгын гүйцэтгэгч компаниуд шаргуу ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн чиглэлийн 253.3 км зам тавихаас 229.02 км замын хучилтын ажил бүрэн дуусаж, одоо 24.3 км замын хучилтын ажил үлдээд байгаа аж.
 
Харин Сүхбаатар аймгийн авто замын тухайд нийтдээ 177.9 км замын хучилт хийхээс 145. 7 км замын хучилт хийгдэж, одоогоор 32.2 км замын хучилт үлдээд байна. Өдөртөө 2-3 км замын хучилтыг хийдэг зам, барилгын гүйцэтгэгч компаниуд гэрээт хугацаандаа замаа бүрэн тавьж дуусна гэсэн амлалтыг салбарын яамандаа өгсөн байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Орон нутгийн замуудын хучилтын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй