Шууд Chart

Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ

2026-03-20 16:38:31

Тээврийн прокурорын газраас Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 тоот захирамж буюу дугаарын хязгаарлалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр 579 тээврийн хэрэгслийн эзэмшигчид газар дээр нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт зааснаар 20 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хяналаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тогтоосон бүсчлэлээр зөрчил ирүүлж байсан хяналтын камерт системийн алдаа гарсны улмаас 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр захирамжид заасан бүсчлэлээс гадуурх 1, 6 дугаараар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид торгууль оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг зөрчсөн үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд эрх бүхий албан тушаалтаны шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж хүргүүлсэн.

Шүүхээс прокурорын бичсэн дүгнэлтэд үндэслэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Прокуророос 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж торгууль шийтгэлийн сангаас устгуулах талаар албан бичиг хүргүүлж ажилласан байна.


Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй