Шууд Chart

Коби багийнхаа хожилд оноо нэмэрлэв

2014-10-07 15:59:50

NBA-ын 2014-2015 оны улирлын өмнөх дөрвөн тоглолт өнөөдөр дууслаа. Бэртлийн улмаас талбайд гараагүй удсан Коби  Брайнт тоглолтын эхний болон гуравдугаар үед талбайд гарч 13 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн торгуулийн шидэлт гүйцэтгэлээ.  Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт буюу Лос Анжелес Лейкэрс Денвер Наггетс багтай тоглож 95-98 харьцаагаар Лейкэрс ялалт байгуулсан.

Тоглолтын эхний хагаст 54-51 харьцаагаар Наггетс илүүрхсэн ч сүүлийн хагаст тэргүүллээ алдаж хожигджээ. Харин энэ жил Лоё Анжелес Лейкэрсд шинээр орж ирээд байгаа Кларксон 14 оноо, Рандле 10 оноо, самбараас найман бөмбөг авч, Жермини Лин 10 оновчтой дамжуулалт хийж "шинэ цэргийн үүргээ" чамлахааргүй гүйцэтгэлээ. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Коби багийнхаа хожилд оноо нэмэрлэв   
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй