Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2026 оны гуравдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн өвөр говь болон Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. 4-6 хэм дулаан байна.
2026 оны гуравдугаар сарын 27-ноос
2026 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 27-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Халх голын сав газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
| ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна | ||
| Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.