Шууд Chart

“Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аян эхэлжээ

2014-10-07 17:03:49

Монгол Улсын Хүүхдийн Театр 66 дахь жилийн намар цагийн үзвэрийн нээлтээ энэ сарын 11-нээс эхлэх гэж байна. Тэд сүүлийн таван жилийн намар хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад хүрч уран бүтээлээ толилуулдаг байсан бол энэ жил хотын хүүхэд багачуудад “Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аянаа эхэлж байна.

Уг аяны хүрээ нь 3-7 насныханд зориулсан “Хүүхэлдэйн жүжгийн багц, наймаас дээш насныханд зориулсан “Хүүхдийн жүжгийн багц” гэсэн ангилалтай юм байна. Хүүхэлдэйн жүжгийн багцад:
-       В.Катаев “Долоон дэлбээт цэцэг”
-       Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн”
-       С.Маршак “Тэнэг бяцхан хулгана” жүжгүүд.
Хүүхдийн жүжгийн багцад:
-       С.Эрдэнэболд, Ц.Хулан “Лусын хааны охид”
-       О.Уайльд “Одноос төрсөн ханхүү”
-     С.Маршак “Арван хоёр сар” жүжгүүд  багтсан байна.

Багц тус бүр гурав гурван жүжгээс бүрдэх ба тасалбарыг 50 хувийн хямдралтай буюу ердөө 5000 төгрөгийн үнэтэй. Үзэгч хүүхдүүд маань 10, 11, 12 саруудад жүжгүүдээ нэг нэгээр нь хүлээн  авч үзэх бөгөөд хүсвэл аав ээж, эмээ өвөө,  ах эгчтэйгээ дээрх үнээр үзэх боломжийг тус театр олгож байгаа. Энэхүү аяны хүрээнд цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийгээ ч мартаагүй. Учир нь хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулж явуулын мини театраараа цэцэрлэг дээр нь хүрч үйлчлэх арга хэмжээг зохион байгуулна.  Дашрамд дурдахад, дээрх уран бүтээлүүдэд хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид, мөн театрын захиалгаар ОХУ-ын Санктпетрбургийн Театр Урлагийн академийг дөрвөн жил хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр сураад  төгсөж ирсэн 10 залуу жүжигчин нь ч оролцож байгаа юм.

  “Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн сарууд
1. “Долоон дэлбээт цэцэг” - X/11,12,31 өдрүүдэд 1300, 1500
2. “Лусын хааны охид” - X/17,18,19,24,25,26 өдрүүдэд 1400
3. “Болдоггүй бор өвгөн” - XI/1,2,7,8,9,14 өдрүүдэд 1400
4. “Одноос төрсөн ханхүү” - XI/15,16,21,22,23,30 өдрүүдэд 1400
5. “Тэнэг бяцхан хулгана” - XII/5,6,7,12,13,14 өдрүүдэд 1400
6. “Арван хоёр сар” -XII/25,26,27,28,29,30 өдрүүдэд 1400


www.URLAG.mn

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аян эхэлжээ  
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй