
“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн бага хурлаар гурван зүйлийг хөндөж ярвсан юм.
Хурлын үеэр “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт “Бид өнөөдөр гурван зүйлийн талаар ярихаар ирлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн болон Авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байгаа тухай, хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагын хариуг ирэх хүртэл суултаа үргэлжлүүлэх тухай, гуравдугаарт, Манай хөдөлгөөн дэргэдээ улс төрийн нам байгуулах тухай хөндөн ярилцах болно. Ер нь Монгол Улсын Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ байгуулчихаад байхад Авлигатай тэмцэх газар яагаад хариу өгөхгүй байна вэ. “Эх орондоо эзэн нь болцгооё-2” цуглаанаас Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдад шаардах бичиг илгээсэн. Үүний хариу ирээгүй учир тэмцлээ бид үргэлжлүүлэх болно. Тиймээс бид бие даасан, хараат бус улс төрийн нам үүсгэн байгуулж, анхдугаар хурлаа ирэх 12 дугаар сарын 15-нд зохион байгуулахаар боллоо. Гэхдээ энэ намд дан ганц манай хөдөлгөөнийхөн багтахгүй. “Ээжүүд”, “Гал Үндэстэн” гэх мэт иргэний хөдөлгөөний байгууллагууд багтаж, төрийн өндөрлөгт гарсан муу бүхний төлөө тэмцэх болно” гэв.
Х.Бат-Ялалт нам байгуулна | ||
Үзсэн: 1202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.