Шууд Chart

Хандивын аянаас цугласан мөнгийг эмэгтэй сагсчдад гардуулав

2014-10-07 17:38:18

“Мэргэжлийн спорт хөгжлийн цогцолбор”-оос хандивын аяныг өнгөрсөн есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 3-ны хооронд "Багийн спортын хөгжлийн төлөө" уриатайгаар өрнүүлжээ.
 
Нийт таван хоногийн турш үргэлжилсэн тус хандивын аянаар цуглуулахаар төлөвлөсөн мөнгөний 4.82 хувийг буюу 699834 төгрөг цугласан байна. Уг аянд нэр бүхий 29 хүн идэвхтэй оролцжээ.
Тэд “Инчён-2014” Азийн их наадамд анх удаа оролцоод өнгөрөгч баасан гарагт ирсэн сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад цуглуулсан мөнгөө гардуулсан байна.
 
Эмэгтэй сагсчид Азийн наадамд оролцохоор явахдаа багаараа 14.5 сая төгрөгийн зээл аван хувийн зардлаар явсан гэсэн мэдээлэл байгаа. Манай улсад багийн спорт хөгжих бүрэн боломжтойг батлан харуулж байгаа тэднийг дэмжиж, туслахыг зохион байгуулагчид уриалав.

 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хандивын аянаас цугласан мөнгийг эмэгтэй сагсчдад гардуулав   
Үзсэн: 4829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.169.49.xxx [203.169.49.xxx] 2014-10-08 09:06
avilgalchin pizdanud ed nart ogox xeregtei shde ulsiin mongo idej bga uxej dald ormoruud
112.72.6.xxx [112.72.6.xxx] 2014-10-08 08:47
hunee demjihgui dolohoor yaj ch amjilt gargah ve dee
112.72.6.xxx [112.72.6.xxx] 2014-10-08 08:46
ulsiinhaa neriig gargah gej yavj bhad arai denduu yumaa uls uriig ni darah heregtei
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-07 21:31
http://Cash4Visits.com/ref.php?refId=327431
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2014-10-07 19:25
Шигшээ багийн дасгалжуулагчийн тухай энэ сэтгүүлч нар ер бичихгүй юм. Хөл бөмбөг ,эрэгтэй, эмэгтэй сагсны баг зэрэг бусад бүх багийн спортод дэлхий нийтэд эхлээд дасгалжуулагч хамгийн гол хүн болохоос тоглогчийг онцолдоггүй шүү дээ.Ганц нэг тоглогчоос хамаардаг баг хэзээ ч амжилт гаргадаггүй.Тэгээд ч сайн дасгалжуулагч багш байхгүй бол тоглогчид юу ч хийж чадахгүй нь тодорхой.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-07 18:52
uguh yumsan

Бидэнтэй нэгдээрэй