Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын А/57 дугаар тушаалаар 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс цаг агаарын нөхцөлд бүрдсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг орон даяар эхлээд байна.
Энэ арга хэмжээ нь угтвар чийгийг нэмэгдүүлэх, ган, хуурайшилтыг бууруулах, бэлчээрийн ургамлын ургалтыг дэмжих, усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Уг ажлын хүрээнд Ховд аймгийн “Ховд бороо-1” экспедиц 2026 оны гуравдугаар сарын 25-ны шөнийн 03 цаг 10 минутад Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэр дэх Шураг хэмээх газарт үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Үйл ажиллагааны үр дүнд 2026 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 08 цагийн ажиглалтын мэдээгээр Ховд болон Дунд-Ус сумдын нутгаар 4.0 мм, Дарви, Чандмань сумдад 2.0 мм, харин Алтай, Дуут, Мөнххайрхан, Манхан сумдын нутгаар 0.0-0.6 мм хур тунадас оржээ.
Энэхүү ажиллагаа нь тус бүс нутагт үүлний бичил физикийн процессыг идэвхжүүлж, хур тунадас үүсэх нөхцөлийг сайжруулахад чиглэжээ.
| Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ | ||
| Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.