Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Сүүлчийн шөнө” ирэх 10-нд дэлгэцнээ “амилна”

2014-10-07 17:55:38
Error loading player: No playable sources found

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны кино энэ сарын 10-нд кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ. Тус киноны зохиолыг Ш.Гүрбазар бичсэн бөгөөд Ерөнхий зураглаачаар СТА Б.Отгонзориг, ерөнхий зураачаар Ц.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолчоор Н.Халиун зэрэг нэртэй уран бүтээлчид  хамтран ажилласан байна. Киноны уран бүтээлчид уг киноноос жинхэнэ хайр дурлалыг мэдэрнэ хэмээн ярьж байна. 

Найруулагч Н.Наранбаатар “Манай киноны хамгийн том онцлог бол нэг ч “зольбин” үг байхгүй. Монгол хэлний яруу тансаг, баялаг сан хөмрөгт хараалын болоод дэл сул үгнээс өөр үгс байдаг юм шүү гэдгийг ойлгуулахыг зорьсон. Дээр нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан, дуу, дүрсний өндөр нягтралтайгаар бүтээсэн байгаа. Хамтран ажилласан бүх уран бүтээлчидтэйгээ сайн гар нийлж ажиллалаа” гэсэн бол зохиолч Ш.Гүрбазар “Манай кино цэвэр хайр сэтгэлийн сэдэвтэй кино. Хайр дурлал гэдэг хүн бүрийн хамгийн сайн мэддэг зүйл. Үүнийг зохиол болгон буулгана гэдэг хэцүү. Гэхдээ буулгаж, жүжигчид маань үүнийг дэлгэцнээ маш сайн амиллууллаа” гэв.

“Киноны трэйлэрийг харахад эротик чиглэлийн кино шиг харагдсан. Нэг бол нууц амрагуудын тухай ч юм шиг” гэх сэтгүүлчийн асуултад найруулагч Н.Наранбаатар “Киноны зарим нэг оргил хэсэг оюун санааны төсөөллөөр хийгдсэн. Ер нь нэг талаас нууц амраг гэдэг муу хүн. Харин бид нөгөө өнцгөөс нь харж хийсэн. Эсрэгээр нь бодвол нууц амраг гэж нэрлэгдээд яваа тэр хүмүүс чинь жинхэнэ хайр дурлалынхаа төлөө тэмцэгч юм. Хүн гэгч амьтан үүсэн бий болоход л энэ асуудал байсан. Цаашид ч байсаар л байна. Манай кино энэ хүмүүсийг эсрэгээр бус харин ч өөр өнцгөөс нь гаргасан гэж бодож байгаа. Гэхдээ хайр сэтгэлийн сэдэвтэй болохоос дан нууц амрагуудын кино биш юм шүү. Харин ямархан бүтээл болсныг ирэх 10-ны өдөр ирж үзээрэй гэж хэлье” гэлээ.
Дашрамд дурдахад, киноны дууг Х.Оюунбилэг, Д.Отгонжаргал, Маралжингоо нар дуулсан бөгөөд МУГЖ Т.Ариунаагийн дуулж олны хүртээл болгосон “Сүүлчийн шөнө” дууг киноны дуугаар сонгожээ. 

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Сүүлчийн шөнө” ирэх 10-нд дэлгэцнээ “амилна”  
Үзсэн: 2430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй