Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын зургаадугаар тойргийн сүүлийн хагас барилдаанд АПУ - Скайтел ХХК-ийн “АПУ, Скайтел” баг Нутгийн буян группийн “Хубилай хаан” багтай учраа таарилдсанаас “АПУ - Скайтел” баг 18:7 -гоор 4 дэх ялалтаа авлаа.
“АПУ - Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /5/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /0/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /4/, нийт 18 даваа авсан бол Хубилай хаан багт улсын начин Б.Даваа-Очир /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Оргилболд /1/, улсын начин Б.Лхагвадорж /0/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ аймгийн арслан М.Гантулга /2/ нийт 7 даваа авсан юм.
АПУ - Скайтел багийн дасгалжуулагчаар МУГД, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Хубилай хаан багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллав.
ОД ГРУПП-ийн “Од групп” баг ХЭРЭЙД ХХК-ИЙН “Хүлэгү” багтай учраа таарилдсанаас “Од групп” баг 25:0 -оор илт давуу буюу хамгийн олон даваагаар 4 дэх ялалтаа авлаа.
Од групп багт улсын заан Д.Хүдэрбулга /5/, улсын харцага Г.Ганхуяг /5/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /5/, аймгийн арслан Х.Наранбаяр /5/, аймгийн арслан Д.Батбаяр /5/, нийт 25 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Б.Серик /0/, аймгийн арслан Е.Көптилек /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/ бүрэлдэхүүн дутуу барилдсан тус баг даваа авч чадсангүй.
Од группийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн, Хүлэгү багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик нар ажиллав.
| “Алтан цом”-ын барилдаанд Апу, Скайтел, Од групп багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авчээ | ||
| Үзсэн: 161 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.