Шууд Chart

МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

2026-03-29 13:48:36

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч МАН-ын дарга Н.Учрал нь 2007 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарийн Монгол, Түвд, Будда судлалын институтад түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй.  Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Ажилласан байдал:

  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
  • 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
  • 2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга
  • 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд
  • 2025оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН -ын дарга

Сонгуульт ажил

  • 2009 онд МАН-д элссэн.
  • 2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,
  •  2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,
  •  2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч
  • 2023-2025  онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.

 


МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ   
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй