Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4 дүгээр сарын 1-2-нд говь, талын нутгаар салхи, шуургатай байна.
2026 оны 03-р сарын 29-ний 20 цагаас 03-р сарын 30-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Дархадын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2026 оны 03-р сарын 31-нээс 2026 оны 04-р сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 4-р сарын 1-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 31-нд нутгийн зүүн хагаст, 2-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн нутгаар эрс хүйтэрнэ.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.