Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

2026-03-30 14:53:32

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.


2026 оны 03-р сарын 30-ны 20 цагаас 03-р сарын 31-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.


2026 оны 04-р сарын 01-нээс 2026 оны 04-р сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 2-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарч, 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. 


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй