Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэнгээс гаргасан ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хэсгээр дунджаас бага орох төлөвтэй байна.
Түүнчлэн хүчтэй салхи, шороон шуурганы давтагдал их байх ба хуурайшилт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Иймээс малчид, тариаланчид, ард иргэд хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч, болзошгүй ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Тавдугаар сард. Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төвийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн зүүн хойд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Долоодугаар сард. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
| Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.