Шууд Chart

Цагдаагийн ажилтныг хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноолоо

2014-10-08 09:08:36

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн” дэлгүүрт цагдаагийн алба хаагч буудуулж амиа алдсан хэрэг 2013 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. ЦЕГ-ын даргын тушаалаар Ажлын хэсэг томилогдон хэргийн газарт ажиллаж, гэмт этгээдүүдийг  баривчилсан.
 
Албан үүргээ гүйцэтгэж, хулгайн гэмт хэргийг илрүүлэхээр явсан цагдаагийн алба хаагч Б.Төмөрчөдөрийг тус сумын дунд сургуульд сурдаг, 17-19 настай Х.Сайгаш, Х.Сапаргали, Х.Хапаар нар буудсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Тэд “Гар чийдэнгийн гэрэл тусаж, цагдаа хувцас харагдахаар нь айгаад буудсан” гэж мэдүүлсэн байдаг. Тэдний гэм бурууг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцлээ.
 
Шүүхээс Х.Хапаарыг хулгай хийсэн, албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн амийг бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, 25 жил хорих ял оноов. Харин Х.Сайгаш, Х.Сапаргали нарт хоёр жилийн хорих ял оноож, түүнийг мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ. Уг нь хэргийг өмнө нь тус шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаад ийнхүү дахин шүүхээр хэлэлцсэн аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цагдаагийн ажилтныг хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноолоо  
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй