Шууд Chart

1162 төрийн албан хаагч, иргэнийг сургалтад хамруулав

2014-10-08 09:25:17

Авлигатай тэмцэх газраас Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт авч хэрэгжүүлж буй авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээнд нийт 69 байгууллагын 1162 ажилтан, албан хаагч, иргэнийг хамруулж, сургалт зохион байгуулаад байна.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах хүрээнд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших хугацаанд гаргасан дүүргийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал шийдвэртэй танилцлаа. Түүнчлэн тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгөв. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

1162 төрийн албан хаагч, иргэнийг сургалтад хамруулав  
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй