Шууд Chart

Шашин, Урлагийн цэнгүүн болно

2014-10-08 09:28:52

“Монгол шүтээн” төвийн санаачилгаар зохиож буй “Буян, заяа дэлгэрэхүй” шашин,  урлагийн цэнгүүн нь монголчуудын ахуй амьдрал, ажил үйлсийг өөдлөн дэвжих, эд хөрөнгө, мал сүргийг арвижуулах, зөв сайхан амьдруулахын төлөө хийж буй буян номын үйл юм. 
                         

“Монгол шүтээн” төвийн тэргүүн, эш Төмөр сүсэгтэн олноо зориулж “Амьдралын таван мөн чанарыг дагахуй”, “Гурван галын эрдэмд  суралцахуй“, ”Сүр, Сүнс, Сүлд гурвын хамаатал”-ын тухай сургааль айлдахын зэрэгцээ дуу хөгжим, урлагийн тоглолттой.
 
Цэнгүүн намрын дунд сарын шинийн 25 буюу энэ сарын 18-ны өдрийн 15:00 цагт Төмөр замын дуу бүжгийн чуулгын концертын танхимд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
 
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шашин, Урлагийн цэнгүүн болно  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй