Шууд Chart

БНХАУ тансаглалыг тас цавчив

2014-10-08 09:28:52

БНХАУ-ын дарга Си Зиньпин авлигын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч, байгаль орчны бохирдлыг бууруулахад анхаарч байгаа энэ үед тус улсын Засгийн газар төрийн албаны олон мянган "гуншин төдий албан тушаалтнууд"-ыг халсан байна. Тодруулбал, төв засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, төрийн өмчит санхүүгийн компаниуд болон улсын их сургуулиудад хийгдсэн их цэвэрлэгээ  ажлаасаа гарсан ч цалин авч байсан 162.629 хүнийг  хамарсан талаар "People’s Daily" сонин мэдээллээ.
 
Үүнээс гадна төрийн албанд ашигладаг 114.418 автомашиныг ашиглалтаас гаргасан байна. Урд хөршийн Засгийн газрын агентлагууд өнгөрсөн онд ашигладаг автомашиныхаа тоог 37 хувиар бууруулсны зэрэгцээ Сигийн Засгийн газар бизнес аялал, зугаалгад зарцуулдаг төсвөө танаад байгаа юм. "Энэ нь Хятадыг төсвийн мөнгийг хувьдаа завших боломж эрх бүхий албан тушаалтнуудад олддог улс биш, харин шударга байдлыг бэхжүүлэх чиглэлд хийгдэж байгаа чухал алхам юм" гэж Хонгконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор Дэвид Звейг мэдэгдсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

БНХАУ тансаглалыг тас цавчив  
Үзсэн: 1749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.5.xxx [182.160.5.xxx] 2014-10-08 14:12
Тас цавчид байхдаа яах вэ? Хятадууд монголд ирээд л манай хүүхнүүдээр тансаглаж эхлэнэ Мөрий тавьсан ч болно

Бидэнтэй нэгдээрэй