Шууд Chart

Оюутолгойн нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

2014-10-08 09:53:48

“Оюутолгой” компани газар ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд хөндсөн газрыг булж тэгшлэн хэлбэршүүлэх, хог хаягдлыг цэвэрлэх, газрын хэвлийн унаган төрхийг сэргээх ажлуудыг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг хүлээж байгаа.

Уг нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд  гүний хоолойн тусламжтайгаар газрын доорх усны эх үүсвэрийг ашигладаг 6.37 га талбайд бортоготой загийн 10.677 тарьц суулган усалж арчлах ажлыг өнгөрсөн хавар хийсэн байна.
 
Нөхөн сэргээлтийн ажилд орон нутгийн ажилчид сайн дураараа оролцож байгаа бөгөөд уг нөхөн сэргээлтийн ажил улирлын давтамжаар үргэлжлэн, өнгөрсөн сард дахин гүний хоолойн 33.3 га талбайд загийн 21.235 тарьц суулгац тарьжээ. Заган ойн нөхөн сэргээлт аравдугаар сарыг дуустал үргэлжлэх талаар холбогдох албаны хүн онцложээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Оюутолгойн нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна  
Үзсэн: 2685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй