БШУЯ, ЮНЕСКО-той хамтран 2013 оны есдүгээр сард зохион байгуулсан “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсний чуулганаар “Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний үйл ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх талаар ярилцсаны дагуу ЮНЕСКО, БШУЯ, ШУА, ШУТИС болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Шинжлэх ухаан, технологи, инновацийн шалгуур үзүүлэлтүүд” сэдэвт сургалт семинарыг 2014 оны энэ сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
Шинжлэх Ухааны Академийн харьяа хүрээлэнгүүд, их, дээд сургуулиуд болон холбогдох судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөлөл болох 100 гаруй хүн оролцох тус сургалт семинарыг ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгийн хоёр мэргэжилтэн удирдан явуулах бөгөөд уг арга хэмжээ нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын статистик мэдээ, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох аргачлалыг тогтооход чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгээс цаашдын хамтын ажиллагааны талаарх санал, асуулгууд, түүний загварыг бэлтгэх, улмаар сургалтын мөрөөр үргэлжлүүлэх хийх зэрэг асуудлуудыг хөндөн ярилцана.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
“Шинжлэх ухаан, технологи, инновацийн шалгуур үзүүлэлтүүд” сэдэвт сургалт болно | ||
Үзсэн: 1498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.