
Өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт өчигдөр орой хуралдаж, шийдвэр гаргасан Засгийн газрын хуралдааны талаарх “Нэрээр наадсан нэг өдөр” нийтлэлийг онцложээ. Түүнчлэн жил бүр яригдах болсон дунд сургуулиудын рейтингийн талаарх “Дунд сургуулиудад рейтинг тогтоож, хүүхдүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй” редакцийн уулзалтыг нүүр дамнуулан нийтлэсэн байна. Та бүхэн тэндээс албаныхан болоод олон нийтийн санаа бодлыг унших боломжтой. Мөн тус сонин “Монголыг моодонд оруулах хөзөр", “Гуравдугаар эмнэлгийн орчимд гишгэх газаргүй болох нь”, “Хилээр гаргахыг хориглосон дэрэвгэр жиргэрүүг хятадууд үнэ цохин авч байна”, “Зуун дамжсан дуучинтай эчнээ уулзах боломж”, “Чулуутай ярьдаг хүн хийгээд чулууны тухай судрууд”, “Аврал ирсэн Хүдэр” гэх мэт нийтлэл материалын өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд “Иж бүрэн шинэ гэр хоёр сая орчим төгрөг байна” сурвалжлагыг онцложээ. Найрын сар эхэлсэнтэй холбогдуулан бэлтгэсэн энэхүү сурвалжлагаас та бүхэн шинэ гэрийн үнэ ханшийн талаар сонирхоорой. Түүнчлэн “Засгийн газрын бүтцийг 13 яамтай байхаар баталлаа” нийтлэлийг тэргүүн нүүрэнд нийтлэжээ. Мөн Албан байгууллагууд руу Нийслэлийн захирагчийн албаны мэргэжилтний нэрийг барьж утсаар ярин, мөнгө залилдаг байсан С гэгчийн талаарх “Надад залилуулсан хүмүүс холбоо бариарай гэв” ярилцлагыг уншиж болох аж. Түүнчлэн “А.Лукашенко: Монголчуудад Оросын нутгийг бас өгөх хэрэгтэй болно”, “Монгол үндэстэнг мөхөөх цагаан тахал буюу хар тамхины мөрөөр” , “Лу гүний Вандан аваргын зургаа дахь үеийн бөх Ичиножо Ичинноровын төрсөн гэрээс сурвалжиллаа”, “Ю.Балжидмаа: Би энэ л тэмцээнд түрүүлэх гэж гурван жил бэлдсэн”, “Г.Лхагвадорж: Сүхбаатар аймагт 100 км үргэлжилсэн газрын тос байж болох бассейн илрүүлчихээд байна”, “Эрүүл мэндийн тогтолцооны эцсийн амьсгал”, “Олны танил Ц.Сийлэгмээ дарга”, “Дотоодын улаанбуудайг импортын өндөр цавуулагтай буудайтай хольж байж сайн гурилтай болно гэлээ” гэх мэт сонирхолтой материалуудыг унших боломжтой юм.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаар сонирхол татсан нэлээд олон тодруулга, ярилцлага нийтлэгджээ. Тухайлбал, “Д.Загджав: Олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна”, “Ж.Цогт: Энэ өвөл цас их орох ч айхтар хүйтрэхгүй”, “Ч.Тамираа: БНХАУ-ын иргэний 430 мянган юанийг улсын орлого болголоо”, “Х.Золжаргал: Нөөцийн махыг зогсоовол хавар үхрийн мах 20 мянгад хүрнэ”, “М.Сономпил: Хоёр яамыг нэгтгэхэд шинэ хүн л яригдана”, “С.Бямбацогт: “Бялуу хуваах” уламжлалт зарчмаа хадгалсан бүтцийг оруулж ирлээ” гэх мэт ярилцлагыг өнөөдрийн дугаартаа онцложээ. Түүнчлэн “Нэг сумаар хоёр угалз агнасан нь”, “Миний үзсэн Азийн наадам” зэрэг нийтлэлийг нийтлэсэн байна.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Нарантуул худалдааны төвийн түрээслэгчид зөрчлөө арилгахаар болов”, “Балаг илчилсэн зүйрлэл”, “М.Сономпил: Бүтцэд өөрчлөлт оруулснаар том төслүүд гацаж эхэлнэ”, “Ж.Эрдэнэбат: АН-ын бүлэг фракциудынхаа эрхшээлээс гараагүй цагт ажил явахгүй”, “Э.Бат-Үүл: Гадныхан авлигатай тэмцэх чухал санаануудыг хэлсэн”, “Учиртай гурав”-ын нас сүүдэр ная хүрлээ” гэх нийтлэл, ярилцлагыг онцложээ.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайдын дараагийн “Хөзөр” хүлээлт үүсгэлээ” тоймыг онцлосон байна. Түүнчлэн “Б.Чойжилсүрэнг хэн хамгаалаад байна вэ”, “Шар тортой нүүрс, түлээний үнэ тэнгэрт хадлаа, О.Магнай дарга аа”, “Банкны салбарт банга хүртээх болоогүй юу” нийтлэл, материалыг уншихаас гадна дэлхий дахинд болж буй “Хоёр Солонгосын усан онгоцууд харилцан буудалцлаа” мэдээг унших боломжтой ажээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тарах болсон Н.Энхбаярын БНСУ-ын иргэн болсон эсэх талаарх “Хар технологи” нийтлэлийг онцложээ. Тэгэхдээ дэлхий нийтийн хамгийн их ашигладаг “Yahoo news” агентлагийн онцлосон “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Өмнөд солонгосчуудад ямар ч алтгүй орд өгч луйвардлаа” гэх мэдээллийн хамт баримтад тулгуурласан тайлбар өгчээ. Түүнчлэн ард түмний сонирхдог байнгын сэдэв болсон “Цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлнэ” мэдээг унших боломжтой бөгөөд тус сонины сэтгүүлч С.Уянгын тариан талбайгаас бэлтгэсэн сурвалжлагыг сонирхоорой. Мөн “Д.Ганбаатар: Манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлага шударга бус юм”, “Ж.Эрдэнэбат: Засгийн газар цомхон тусмаа сайн байна”, “Эво Моралес: Сонгуульд ялах их амархан”, “Б.Сарантуяа: Хүүгээ коллежид ч хамаагүй сургана” гэх гадаад, дотоод, урлагийн ярилцлагуудыг унших боломжтой. Үүнээс гадна та бүхэн энэ өдрийн дугаараас “Оргодол”, “Түрээсийн төлбөр нэрээр хууль бусаар мөнгө завшиж байжээ”, “Дулааны гомдол хэзээ тасрах вэ”, “Монголоос 700 гаруй хүүхэд Эрээн хотын дунд сургуульд суралцдаг”, “Хүнээ гэвэл боловсролоо, боловсролоо гэвэл техникийн хэлд шимтэе” нийтлэл, материалыг унших боломжтой юм.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.