Шууд Chart

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар санал солилцов

2014-10-08 10:16:15

БНХАУ-ын мансууруулах бодисонд хяналт тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга, НАХЯ-ны мансууруулах бодисонд хяналт тавих товчооны Ерөнхий захирал ноён Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчид монгол улсад ажлын айлчлал хийж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, хоёр улсын хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хэрхэн хамтарч ажиллах талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцож байна.

2014 оны аравдугаар сарын 06 нд Цагдаагийн Ерөнхий газарт зохион байгуулсан уулзалтанд хятадын талаас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын НАХЯ-ны Мансууруулах бодисонд хяналт тавих товчооны дарга ноён Юу Хайбин, дэд дарга Ван Хон Пэн, тус товчооны ажилтан Вен Зи Ронг, ӨМӨЗО-ны НАХТэнхимийн мансууруулах бодисонд хяналт тавих тэнхимийн мансууруулах бодисонд хяналт тавих төвийн захирал Юу Хай, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гансү бүс нутгийн НАХТэнхимийн дэд дарга Цао Ийхон нар оролцлоо.

Монголын талаас ЦЕГ-ын газрын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга туслах комиссар Д.Батжаргал, Зохион байгуулалттай тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа Б.Амгаланбаатар, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ж.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Уулзалтын үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав: БНХАУ-ын мансууруулах бодисонд хяналт тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны мансууруулах бодисонд хяналт тавих товчооны ерөнхий захирал, ноён Лию Юэжин таньд болон хүрэлцэн ирсэн төлөөлөгч та бүхнийг манай оронд тавтай саатан морилохыг хүсье. Манай хоёр улс эртнээс нааш түүхэн харилцаатай, зэрэгцэн оршиж буй найрсаг хөршүүд юм.

Дэлхий нийтээр даяарчилагдан, мэдээлэл харилцааны технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө цаг үед нийгмийн үзэгдэл болох гэмт явдал мөн адил улсаас улс дамжин таран түгэж байна. Үүний нэг хэлбэр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, эргэлт нь олон улс үндэстэн дамжин тархаж байгаа нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болж байна.

Ийм цаг үед энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд анхаарал хандуулан хоёр улсын хооронд тулгамдаж буй асуудлуудын талаар ноён Лию Юэжин таньтай уулзаж ярилцах завшаан тохиосонд баяртай байна. Мөн энэ үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа билээ.


Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар санал солилцов  
Үзсэн: 1336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй