2026 оны 4 дүгээр сарын 04-ний өглөөний байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын түвшин нэмэгдэж байна. Одоогийн байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн зарим сумдаар хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дорноговийн хойд, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Сэлэнгийн өмнө, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар, Дорнодын баруун, Архангайн зүүн хэсэг, Төв, Хэнтийн нутгийн зарим газар, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэрийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим газраар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

| Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
| Үзсэн: 195 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.