2026 оны дөрөвдүгээр сарын 05-ны өглөөний байдлаар төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орсонтой холбоотойгоор хуурайшилтын төвшин өмнөх өдрөөс бага зэрэг багассан байна. Одоогийн байдлаар:
Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн зарим сумдаар хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дундговийн нутаг, Ховд, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Архангай, Хөвсгөлийн зүүн, Төв, Дорнодын баруун хэсгээр хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Завханы нутаг, Төв, Хэнтий, Дорнодын зарим газраар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

| Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна | ||
| Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.