Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Дөрөвдүгээр сарын 06-нд говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2026 оны 04-р сарын 05-ны 20 цагаас 04-р сарын 06-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нутгийн зүүн хагаст хүйтэн хадгалагдаж, шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр 10-15 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 6-11 хэм, Говь-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 18-23 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2026 оны 04-р сарын 07-ноос 2026 оны 04-р сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 7-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд говь, талын нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.