Шууд Chart

Одон орончид 11 мянган шинэ астероид илрүүлжээ

2026-04-06 11:17:43

Одон орон судлаачид 11 мянга гаруй шинэ астероид илрүүлсэн тухай мэдээллийг 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр танилцууллаа. Энэхүү төсөл 2025 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд  шинэ астероидуудыг Чили улсад байрлах Вера С. Рубины одон орон судлалын төвийн туршилтын ажиглалтын үеэр илрүүлсэн байна.

Судлаачид шинэ телескопын системийг турших явцдаа богино хугацаанд олон мянган сансрын биетийг бүртгэсэн аж. Астероид гэдэг нь нарны аймгийг тойрон хөдөлдөг жижиг чулуурхаг биетүүд бөгөөд ихэнх нь Ангараг гараг болон Бархасбадь гараг гарагуудын хооронд байрлах астероидын бүсэд оршдог. Зарим нь нарны аймгийн илүү алслагдсан хэсэгт байдаг тул илрүүлэхэд хүндрэлтэй байдаг.

Судлаачдын мэдээлснээр энэ удаа илэрсэн астероидуудын дунд Нарны аймгийн алслагдсан бүсэд орших хэд хэдэн биет багтаж байгаа ажээ. Мөн илэрсэн астероидуудын аль нь ч дэлхийд аюул учруулах замд ороогүй гэж мэдээлсэн байна.

Шинэ ажиглалтын технологийн тусламжтайгаар богино хугацаанд ийм олон сансрын биет илрүүлсэн нь одон орон судлалын хувьд чухал ахиц гэж судлаачид онцолж байна.

Жич: Астероид нь нарны аймгийг тойрон эргэлддэг чулуурхаг сансрын биетүүд бөгөөд ихэнх нь Ангараг болон Бархасбадь гарагуудын хооронд орших астероидын бүсэд байрладаг. Эдгээр биетүүд нь солироос том, гаргаас жижиг хэмжээтэй бөгөөд голч нь хэдэн зуун метрээс хэдэн зуун километр хүртэл байдаг. Астероидын бүсний нийт масс нь Сарны массаас ч бага байдаг.


Одон орончид 11 мянган шинэ астероид илрүүлжээ  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй