
“Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийн цогцсыг өнгөрөгч сарын сүүлчээр Налайхын уурхайгаас олсон билээ. Харин түүний унаж явсан ачааны микро автобусыг Төв аймгийн Зуунмод хотоос олсон. Харин энэ сарын 1-нд Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг Хонхороос саатуулсан бөгөөд тус хэргийг БЗД-ийн 11-р хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. Мөн хохирогчийн тээвэрлэж явсан архиудыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Сэжигтэн П гэгч нь тэдгээр архийг хамаатныхаа айлын гаражид нуусан байсан бөгөөд хийсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч эхэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэн “Гэмт этгээдийн буруутайг бүрэн нотолсон. Сэжигтэн П-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Б.Алтанхуягийг хүнсний дэлгүүрийн эзэн П хөнөөжээ | ||
Үзсэн: 1203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.