Шууд Chart

”Хурдан морь” фен клуб байгуулагдлаа

2010-01-14 21:52:00


Хурдан морь унаач хүүхдүүд болон залуу уяачдыг дэмжихэд чиглэн олон талт үйл ажиллагаа явуулахаар “Хурдан морь” фэн клуб нэртэй өвөрмөц клубыг сайн дурын санаа нийлсэн өсөх ирээдүйтэй уяачид болон залуус нэгдэн байгуулжээ. Тус клуб байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаанд залуу уяачид, унаач хүүхдүүд гэсэн хоёр хөтөлбөртэй арга хэмжээг шинэ жилийн үеэр зохион байгуулсан бөгөөд мөн чамгүй бүтээлч ажлуудыг өрнүүлээд амжжээ.
Энэхүү клуб нь залуусын баг болон удирдах зөвлөлийн баг гэсэн хоёр үндсэн багтай бөгөөд клубт элсэхийг хүссэн хурдан морь сонирхогч залуус үндэсний соёл өв уламжлалаа гээлгүй авч үлдэхийг эрмэлзэж явдаг хүмүүс элсэхэхэд үүд хаалга нээлттэйг хэлж байлаа. Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан тус клубынхэн өөрсдийн нэрэмжит өвлийн морин уралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

”Хурдан морь” фен клуб байгуулагдлаа  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй