Шууд Chart

“Банкны хөрвөх чадварын эрсдлийг үнэлэх нь” сэдэвт сургалт боллоо

2014-10-08 13:36:09

Монголбанк, Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбооны Судалгаа, сургалтын төвтэй хамтран “Банкны хөрвөх чадварын эрсдлийг үнэлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Уг сургалт нь хувьсан өөрчлөгдөж буй санхүүгийн зах зээл болон банкны хөрвөх чадварын эрсдлийн үнэлгээ, удирдлагын талаарх Төв банкуудын хянан шалгагч нарын мэдлэгийг дээшлүүлэн олон улсын стандарт болон аргачлалыг түгээх зорилготой байв.
 
Банкны хөрвөх чадварын эрсдлийг үнэлэх нь сэдэвт сургалтад нийт 13 орны Төв банкууд болон санхүүгийн байгууллагуудаас 34 оролцогч оролцсон ба Австрали, Америк, Малайз, Тайланд, Япон болон Монголын Төв банкууд болон Арилжааны банкуудын төлөөлөл болсон, хөрвөх чадварын эрсдлийн талаар мэргэшсэн мэргэжилтнүүд оролцогчидтой мэдлэг боловсролоо хуваалцан илтгэл тавьсан байна. 
 
Уг Олон улсын сургалтын нээлт, хаалтын үйл ажиллагаанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбооны Сургалт судалгааны төвийн захирал Хукю Ру нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн үг хэллээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Банкны хөрвөх чадварын эрсдлийг үнэлэх нь” сэдэвт сургалт боллоо  
Үзсэн: 1838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй